Багаа удирдах бүх
зүйл нэг системд.
Culture College нь менежерт багаа ойлгох, уулзалтаа удирдах, сургалтыг хэрэгжүүлэх, бүтээмж ба сэтгэл ханамжийг хэмжих, ажилтны хөгжлийг дэмжих бүх хэрэгслийг нэг дор өгнө. Багийн хөгжил, эерэг туршлага — нэг платформд.
«Менежерийн гурван чимээгүй алдагдал»
Менежерийн ажлын хэрэгсэл олон газар тархдаг
Уулзалт календарьт, сургалт өөр платформд, судалгаа spreadsheet-д, тайлан email-д. Менежер өдөр бүр мэдээлэл хайж, систем хооронд шилждэг.
Багийн асуудлыг хэтэрхий орой мэддэг
Ажилтны оролцоо буурч, уулзалтууд хойшилж, багийн ачаалал нэмэгдсэн ч улирлын тайлан гарах хүртэл анзаарагдахгүй өнгөрдөг.
Сургалт үзсэн ч ажил дээр өөрчлөлт гарахгүй
Хичээл дууссан эсэхийг хэмжихэд амархан. Харин менежер юу хэрэгжүүлсэн, багийн оролцоо хэр өөрчлөгдсөн, дараагийн алхам юу болохыг нэг дор харах хэцүү.
Менежерийн ажлын 12 хэрэгсэл
Нэг систем. Менежер, багийн хөгжил ба эерэг туршлага. Culture College бол зөвхөн онлайн хичээлийн платформ биш. Багийн гүйцэтгэл, уулзалт, сургалт, wellbeing, карьер, судалгаа, тайлан болон AI туслахыг нэг дор холбосон менежерийн ажлын систем.
Үндсэн самбар
01Гишүүдийн тоо, eNPS, сургалтын явц, 1:1 уулзалтын гүйцэтгэл, pulse survey, Belbin-ийн багийн дүрийн тархалт болон «Анхаарал шаардлагатай» дохиог нэг самбараас харна.
Уулзалтын хуваарь
02Долоо хоногийн календарь, 15/30 минутын booking, ажилтны өөрийн хүсэлт болон уулзалтын түүхийг нэг дор удирдана.
Сургалт
03Монголын байгууллагын нөхцөлд зориулсан 8 хичээл. Хичээл бүрийн явц, streak, багийн дундаж болон төгсөлтийн сертификатыг харна.
Бүтээмжийн хэрэгсэл
04Фокус, шийдвэр, багийн ажлын guided worksheet-үүдийг бөглөж, автоматаар хадгалж, багтайгаа хуваалцана.
Бие, сэтгэлийн эрүүл мэнд
05Ажилтнууд өдөр бүр 10 секундийн check-in хийнэ. Хувийн мэдээлэл нь нууц хэвээр, менежер зөвхөн шаардлагатай босго хангасан багийн агрегат мэдээллийг харна.
Нийтлэл
06Ажлын байрны сэтгэл зүй, менежмент болон баг удирдлагын талаарх богино, практик нийтлэлүүд.
Хөнгөлөлт
07Хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллыг үнэгүй claim хийх эсвэл gamification оноогоор ашиглах боломжтой.
Карьерын зам
086 үе шаттай career path-аар ажилтан одоогийн байр сууриа тодорхойлж, checklist бөглөж, дараагийн хөгжлийн алхмуудаа харна.
Сурах сан
09YouTube холбоосыг video card, URL-ийг link card, текстийг note болгон хадгалж, төрлөөр нь шүүнэ.
AI туслах
10AI туслах нь багийн өгөгдөл, сургалт, материал болон бусад зөвшөөрөгдсөн мэдээлэлд тулгуурлан менежерийн асуултад хариулна. Хариулт бүр боломжтой үедээ эх сурвалжаа заана. Хувь хүний нууц мэдээллийг задруулахгүй, зөвхөн агрегат түвшний мэдээлэл ашиглана.
Судалгаа
11Pulse survey-ийн cycle үүсгэж, eNPS болон асуулт тус бүрийн тархалтыг харж, нээлттэй хариултуудыг сэдвээр нь нэгтгэнэ.
Тайлан
126 төрлийн тайлангаас сонгож PDF/XLSX үүсгэх, автоматаар email-ээр илгээх болон хэн ямар тайланг харахыг удирдах боломжтой.
Менежерийн асуултад багийнхаа
мэдээллээр хариулт ав.
Таны багийн сүүлийн үеийн мэдээллийг харахад дараах 3 зүйлд анхаарах нь зүйтэй:
AI туслахын үндсэн амлалт: Та өгөгдөл хайх биш, шийдвэр гаргахад цаг зарцуулна.
Менежер болохыг заах биш.
Менежерээр ажиллахад тусална.
Manager OS нь менежерийн өдөр тутамд шууд ашиглаж болох 8 үндсэн хичээлээс бүрдэнэ. Тус бүр 40 минут. Монгол хэл дээр. Монголын байгууллагын нөхцөлд бичсэн. Хичээл бүрийн дараа багтаа шууд хэрэгжүүлэх дасгалтай.
Багаа хүнээр нь бус,
үүргээр нь хар.
Belbin багийн дүрийн оношилгоо нь гишүүн бүрийн хүчтэй тал, багийн дүрийн тархалт болон дутуу холбоосыг харуулна. Менежер ажил хуваарилахдаа зөвхөн албан тушаал, туршлагаар таамаглахын оронд багийнхаа бодит бүрэлдэхүүнийг харж чадна.
Багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөх бүрд зураглал шинэчлэгдэж, ямар дүр хангалтгүй байгааг тодотгоно.
«Онлайн хичээлийн сан биш. Менежерийн ажлын систем.»
Менежер, багийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт
Багийн хөгжил, эерэг туршлагын платформ. Менежер бүр — бүрэн хөгжлийн систем; ажилтан бүр — хөгжил, сургалт, сайн сайхан нэг дор.
Ажилтан
Хөгжил ба эерэг туршлага — ажилтан бүрт- Сургалт (Manager OS)
- Карьерын зам
- Сурах сан
- Нийтлэл
- Wellbeing check-in
- Хөнгөлөлт
- Pulse-д хариулах
Менежер
Менежерийн бүрэн хөгжлийн систем- Ажилтан багцын бүх боломж
- Үндсэн самбар (багийн KPI)
- 1:1 уулзалтын систем
- Manager OS — 8 хичээл
- Belbin оношилгоо
- Pulse / eNPS + судалгаа
- AI туслах
- Тайлан (PDF/XLSX + email)
- Wellbeing aggregate
Байгууллага
Том байгууллага, тохируулгатай- Менежер багцын бүх боломж
- Байгууллагын өөрийн контент
- Өргөтгөсөн access rights
- Байгууллагын түвшний тайлан
- Хэрэглэгчийн дэмжлэг
- Хэрэгцээнд тохируулах боломж
Жилийн төлбөрт ~2 сар үнэгүй. Үнэ нь эзний баталгаажуулалтыг хүлээж байна.
Менежерийн ажлыг
нэг системд оруул.
12 өөр хэрэгсэл хооронд шилжихийн оронд багийнхаа мэдээлэл, уулзалт, сургалт, хөгжүүлэлт, wellbeing, AI болон тайлангаа нэг дор удирд. 14 хоногийн үнэгүй туршилт. Картын мэдээлэл шаардахгүй. Эхний багцаа 10 минутад нэмнэ.